Ч.Номин: Яам өөрийн гэсэн байргүй

Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, Засгийн газар хэмнэе гээд байгаа атлаа 2027 оны төсвийн төсөлд туссан түрээсийн төлбөрүүд нэмэгдээд байна гээд, тодруулбал Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 959 сая төгрөг буюу сард 80 сая төгрөгөөр ямар барилга түрээслэхээр байгааг лавлалаа.

photo_2026-10-14_17-46-28 (6).jpg

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хариултдаа, 80 сая төгрөгийн түрээсийн зардлын тухайд яам өөрийн гэсэн байргүй. Үүнээс гадна Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар бас байргүй. Иймд бид дотооддоо зохицуулалт хийн өөрийнхөө сүлжээ компаниудынхаа байрыг түрээслээд үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг онцолж байлаа.