Н.Наранбаатар: Шаардлагатай нөхцөлүүдийг биелүүлэхийг хүсэж байна

Нийслэлийн хэмжээнд 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-ны өдрөөс эхэлнэ. Энэ хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага зохион байгуулах байруудад нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн үйлчилгээний бэлтгэлийг бүрэн хангаж ажиллаж байна. Залуус цэрэг татлагаар үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж, дүгнэлтээ гаргуулах боломжтой боловч цэрэгт татагдахын өмнө эрүүл мэндийн байдалдаа урьдаас анхаарах хэрэгтэй. Цэрэг татлагын дараа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардлагатай залуусын эрүүл мэндэд анхаарах нь мөн чухал байна. Цэрэг татлагын байруудад ажиллаж байгаа албан хаагчдын зөвлөмжийг дагаж, амны хаалтаа зүүж, хоорондын зайгаа барьж, бусад шаардлагатай нөхцөлүүдийг биелүүлэхийг хүсэж байна” гэв.