Цэцийн дарга Д.Одбаяр Монголын хилээр нэвтрээгүй

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг үйлдсэн байж болзошгүй хэрэгтээ торгууль төлөх нөхцөлтэй Монголд ирсэн тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан билээ. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч Д.Одбаяр дарга Монголд ирсэн гэсэн мэдээлэл бидэнд ирээгүй байна. Мөн хэрэг нь торгууль төлөөд дуусна ч гэсэн мэдээлэл байхгүй байна гэсэн юм. Албаны зарим албаны эх сурвалжийн хэлж буйгаар Цэцийн дарга Д.Одбаяр нь Монголын хилээр орж ирээгүй байгаа гэнэ.