Зорчигчдыг халдваргүйжүүлэх байдлаар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Улсын ерөнхий байцаагчийн гаргасан “Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах" тухай албан даалгаврын дагуу өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Тодруулбал, Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид зорчигчдын халууныг хэмжиж, асуумж авч ариутгал халдваргүйжүүлэлтийг хийн ажиллаж байна. Мөн ДЭМБ болон Эрүүл мэндийн яам, чиг үүргийн холбогдох бусад байгууллагуудаас гаргасан зөвлөмжийг танилцуулан сэрэмжлүүлж байна.