"BOLORA 1888" брэнд бүтсэн түүх

Хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн үндэсний үйлдвэрлэл эрхэлж, “Брэнд бүтээсэн бүсгүйчүүд”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ хувцас загварын дизайнер Д.Болортуяаг урьсан юм. Хүн өөрөө амьдралынхаа зураач гэдэг. Өнгө будгийг хоршуулж, өөрийн ертөнцийг  цагаан цаасан дээр өнгөтөөр зурж буй үйл урлаач уран бүсгүйн ажил амьдралын замналаар аялсан юм.

Өвөөгийн чихрээр шагнуулсан өхөөрдөм охин

Гэрэлт орчлонд амьдардаг хүн бүхний сэтгэлд орших гэгээлэг дурсамж бүхэн хүүхэд настай холбогддог. Нэгдүгээр ангийн авьяаслаг сурагч охин дэрэвгэр хормойтой даашинз  өмссөн хүүхэлдэй зурдаг байжээ. Өдөр бүр өөр өөрийн онцлог шийдэлтэй зурсан хүүхэлдэйгээ өвөөдөө үзүүлж баавгайтай чихрээр шагнуулдаг байсан өхөөрдөм охины хүүхэд насны хүсэл мөрөөдөл зураач болох. Тэрбээр “Хүүхэд байхаасаа  л хувцас загварт дуртай байсан. Үеэлтэйгээ хамт миссийн тэмцээн, загварын шоу зохион байгуулж тоглоно. Бяцхан миссийн тэмцээнд орохдоо ээжтэйгээ хамт хувцсаа хийж байлаа. Багаасаа л хувцасныхаа загварыг өөрчлөөд өөрөө оёод өмсөнө. Ээждээ үе үе загнуулдаг байсан” гэв.

Арван жилд байхдаа анхны бүтээл хүүхэлдэйндээ урласан даашинзаар Хөдөлмөрийн олимпиадад амжилттай оролцжээ. Энэ үеэс Д.Болортуяа хувцас загварын салбарт “дурлаж” Урт цагаанд байрлах уран эмээгийнхээ ажиллаж байсан оёдлын үйлдвэрээс салахаа больжээ. Тэрбээр эмээгээр заалгаж, машин дээр оёж сурсан гэдэг. “Анх цахилгаан машин дээр самбарын алчуур оёж сурсан. Олимпиадад орохдоо өөртөө зориулж хувцас оёж, тайзан дээр өмсөөд алхдаг сурагч байлаа” хэмээн хүүхэд насныхаа тухай хуучлав.

Дизайнер мэргэжлийн “амин судас” нь зурах. Зураач болох хүсэлдээ хөтлөгдөж хувцас загварын дизайнер мэргэжлийг сонгосон нь ч үүнтэй холбоотой. Урлах эрдэм дээд сургуулийн босгыг алхсан дүүгийнхээ мөрөөдлийг жигүүрлэж, ах нь алс холын Японоос ахуйн зориулалттай оёдлын машин бэлгэнд явуулж, амжилт хүсчээ. “Ах, эгч хоёртоо маш их баярладаг. Дээрээ бариултай авсаархан учраас сургууль руугаа аваад явна. Одоо хүртэл бэлэгшээж нандигнан хадгалдаг. Манай сургуулийн багш нар гэрийн даалгавар их өгнө. Аав, ээж минь хүртэл туслах үе байсан. Ер нь оюутан ахуйн он жилүүд дурсамжаар дүүрэн өнгөрсөн” гэлээ.

No description available.

Д.Болортуяа оюутан байхдаа ангийнхаа хүүхдүүдийн зургийг зурж, хэрэглээнийхээ мөнгийг олчихдог нэгэн байжээ. Угаас сэргэлэн зантай тэрбээр олон ч коллекц хийж, оёж шаглах үйлэндээ багаас дадсан мэдрэмжийн хүрээнд уран бүтээлээ туурвиж ирсэн нь өсч дэвжихэд дөхөм байсан байна. Тэрбээр дөрөвдүгээр курстээ "Дархан Минж" компаниас зарласан загварын уралдаанд гуравдугаар байрыг эзэлж, дизайнераар  ажиллах эрхийн бичгээр шагнагдсан гэдэг.

Сургуулиас нь материал, оёдлын машинаар хангадаг учир суралцах боломж нээлттэй байсан гэдэг. Сайн суралцахын тулд өөрийгөө өдөр бүр хөгжүүлж, завгүй байхыг зорих нь чухал. Д.Болортуяа ч сургуулийн захиралдаа хийх бүтээлийнхээ төлөвлөгөөг үзүүлж, батлуулж чаддаг байсан нь өөрийн урлангаа нээж, загварын салбарт өөрийн гэсэн орон зайг эзэлсэн брэнд бүтээх эхлэлийг тавьжээ. Дизайнер мэргэжлийн онцлог нь өнгө, материалыг өөрийн мэдлэг, мэдрэмжтэй уялдуулж загвар зохион бүтээх юм. Үүн шиг хувцас загварын салбарын хамгийн том наадам “Гоёл”-д өөрийгөө сорьж, хийсэн даашинзаа хоёр өдрийн турш чимэглэж байсан нь өнөөдөр ч түүний сэтгэлд тодхон харагддаг гэнэ.

“Нэг ширхэг зүүгээ ч хайрладаг. Хуучин хайчнуудаа хаядаггүй”

Д.Болортуяа их сургуулиа төгссөнийхөө дараа хоёр найзтайгаа хамтран урлан нээжээ. Хийж бүтээх хүслээр хөглөгдсөн тэд эрч хүчтэйгээр ажлаа эхлүүлж,  будаг нь ханхалсан шинэхэн дизайнерууд бүтээлээ туурвиж эхэлсэн нь энэ. Гэвч энэ үед түүний бие нь чилээрхэж, хүнд гэмтлийн улмаас нурууны хагалгаанд орж, хоёр жил орчим хэвтэрт байжээ. Залуу хүний хувьд амьдралынхаа хамгийн хүнд цаг үетэй ийнхүү нүүр тулсан ч тэрбээр бие нь сайжрахын хэрээр “Seven” телевизэд хэсэг хугацаанд мэргэжлээрээ ажилласан байна.

Улмаар өөрийн “Bolora” урлангаа нээсэн нь таван жилийн өмнө. Орон сууцны жижигхэн подвалын өрөөг 150 мянгаар түрээсэлж, өөрөө бүх засвараа хийжээ. Хоосон жижигхэн өрөөнд “SINGER” болон хэрээсний гэсэн хоёр оёдлын машинтай ажлынхаа гарааг эхлүүлж байсан нь одоо ч түүний сэтгэлд дотно. Олон үйлчлүүлэгчтэй болохын хажуугаар ажлын байраа томруулж, шаардлагатай бүхий л оёдлын машинаар урлангаа өргөжүүлжээ. Үүнд аав, ээжийнх нь дэмжлэг их байсан гэнэ.

Өөрийн гэсэн урлан байгуулж, оёдол эсгүүр хийх жирийн нэг өрөө түрээслээд суухаас ондоо, адилтгаж зүйрлэх нь өрөөсгөл. Үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэж, үйл ажиллагаа нь тэлэхийн хэрээр урланд хэрэгтэй зүйлс олширно, илүү бүтээлч байдал шаардана. Даавууныхаа өөдсөө хаяхад хүртэл хайран санагддаг болсон тэрбээр хувцсаа өмсч үзээд инээмсэглэх үйлчлүүлэгчийнхээ жаргалтай харцыг харахаар хүүхэд шиг хөөрч баярладаг гэнэ. “Хүний амнаас ямар ч төлбөргүй гардаг хэрнээ аз жаргал мэдрүүлдэг урмын үг урагшлах хүчийг хайрладаг” хэмээх Д.Болортуяа үйлчлүүлэгчийнхээ дотоод сэтгэлийг мэдэрч, өөрийгөө хурцалж ажилладаг нь илт.

No description available.

Үндэсний үйлдвэрлэгч гэхээр л зах зээлийн үнэлгээнээс доогуур худалдаалах ёстой гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг нь нууц биш. Гэхдээ “BOLORА 1888” брэнд үнийн бодлогын хувьд харьцангуй уян хатан ханддаг. Дийлэнхдээ үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцүүлж худалдаанд гаргадаг байна.

 “Нэг ширхэг зүүгээ ч хайрладаг. Хуучин хайчнуудаа хаядаггүй. Амжилттай ажиллахад хамт байсан болохоор ханандаа өлгөчихдөг” хэмээн ярих Д.Болортуяа ажлынхаа хажуугаар урлагийнхны тоглолтын хувцсыг урладаг дизайнер болжээ. Тэрбээр “VOICE” шоу, поп дуучин Бобо, залуу уран бүтээлч, реппер Thunder-ийн хувцсыг хариуцан ажиллаж байна.

 

"BOLORA 1888" брэндтэй https://www.facebook.com/Bolora1888-648614175278454/ пэйж хуудсаар холбогдоорой.

                                                                                          С.Ичинхорлоо

No description available.

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.May be an image of standing, suit and indoorMay be an image of one or more people, people standing and indoorNo photo description available.May be an image of one or more people and people standingMay be an image of 1 person and standingMay be an image of 1 personNo photo description available.May be an image of 2 peopleMay be an image of 1 person