О.Гүндэгмаа тэмцээнээ дуусгалаа

Буудлагын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны хурдан буудлага өнөөдөр 08:00 цагаас эхэлсэн. Уг төрөлд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 30 сумнаас 295 оноо авч нийт 578 оноогоор 26 дугаар байр эзэллээ. Нийт 44 тамирчин оролцож байгаагаас эхний өдрийн байдлаар О.Гүндэгмаа 30 сумаас 283 оноо авч 38-р байр эзлээд байсан юм. Хурдан буудлагын дараа нийт оноогоор хамгийн өндөр оноо авсан найман тамирчин финалд шалгаран медалийн төлөө тоглох юм. Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа ийнхүү тэмцээнээ дуусгаж байна.