Хүүхдэд хичээл эхлэхээс өмнө дархлаа тогтоно

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.

-Коронавирусийн халдвар авсан, ойрын хавьтал болсон иргэд хаана хандах вэ?

-Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ Тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож, мэдээлэл авах хэрэгтэй.

  • Сонгинохайрхан дүүрэг 79976000, 70172827, 70172313
  • Баянгол дүүрэг 89121177
  • Чингэлтэй дүүрэг 70007105
  • Сүхбаатар дүүрэг 70003910
  • Хан-Уул дүүрэг 70043085
  • Баянзүрх дүүрэг 19001063, 70150065
  • Налайх дүүрэг 70233464
  • Багануур дүүрэг 70212903
  • Багахангай дүүрэг 70249103

Мөн Ковидын нэгдсэн лавлах 119, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан Тандалт, хариу арга хэмжээг зохицуулах багтай холбогдож болно.

-Шинжилгээний цэгүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж, 09:00-12:00 цагийн хооронд дараах байршлуудад шинжилгээ авч байна. Үүнд:

1.Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг

2.Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг

3.Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг

4.Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол

5.Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах Номин агуулах худалдааны гадна талбай

6.Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

Амралтын өдөр шинжилгээний  гурван цэг ажиллана.

-Иргэдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Монгол Улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдсэн тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Мөн есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан наймдугаар сарын 4-нөөс өмнө вакцины I тунд хамрагдсанаар хүүхдэд хичээл эхлэхээс өмнө дархлаа тогтох болохыг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа.

Иймд эцэг, эхчүүдийг хүүхдүүдээ вакцинд идэвхтэй хамруулахыг уриалж байна. 12-17 насны хүүхдүүдийг Пфайзер/БиоНТех комернэти вакцины I тунд  хамруулж байгаа.