Сайжруулсан түлш худалдаалах цэгийг 83-аар нэмжээ

Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшээ гэрээт 41 цэгээр худалдан борлуулж байсан юм. Тэгвэл өнөөдрөөс цэгийн тоог 83-аар нэмэгдүүлж 124 цэг ажиллаж, борлуулалт хийхээр болсон байна.

2021-2022 оны галлагааны улиралд нийт 600 борлуулалтын цэг буюу 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцоолсон тухай албаныхан хэлж байлаа. 

Цаашид нээгдэх борлуулалтын цэгүүдийг өндөрлөг болон гэр хорооллын дунд аль болох хүртээмжтэй байх байршлыг бодолцож нээх юм.