Яармагийн гүүрний зүүн талд 300 нарс мод тарьжээ

Намрын тохижилт ногоон байгууламжийн ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хан-Уул дүүрэг Яармагийн гүүрний зүүн талд 300ш 4-6 метрийн өндөртэй нарс мод тарих ажлыг өнгөрөгч хоёр долоо хоногийн хугацаанд хийж гүйцэтгэжээ.

Ногоон байгууламжийн ажлын хүрээнд хотоос гарах чиглэлийн бүхий л томоохон замуудын хоёр тал, голын булеварийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа аж.

Ийнхүү хотоос гарах баруун бүс буюу Төв аймгийн Өлзийтийн пост, Нисэх, Яармагийн зам, наашлаад Яармагийн гүүр гээд бүхэлдээ нарс мод, ургамлан хашлага, троссон хашлагаар бүрэн тохижилттой боллоо хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.