Ш.Раднаасэд: Жинхэнэ Хонгил угсрах гэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "УИХ-ын дарга аа Та үг хорихгүй ээ. Байнгын хорооноос АТГ-аас лавлагаа авна гэж байхгүй ээ. Тэгвэл бүгд ашиг сонирхлын зөрчилтэй болно. Нийтийн ашиг сонирхолд хамаарч байвал тэрийгээ хэлэх ёстой. Энэ бүх юманд хуулийн нэр томъёо баривал хамтын шийдвэр гаргах байгууллага нь асуудалтай. Бүтнээр нь уншаарай. Нэг зүйлийг өөртөө зориулж тайлбарлах хэрэггүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус зөвлөлийн гишүүнд хөдөлгөөнд хийвэл жинхэнэ Хонгил угсрах гэж байна. Таалагдахгүй байна, сонирхлын зөрчилтэй байна гээд завсарлага авч болохгүй. Миний мэдэж байгаагаар 31 журам гаргах ёстой. Байгуулсан цагаасаа өргөдөлд дарагдана. 100 гаруй шүүгч дутуу томилгоотой явж байна. Хаа хамаагүй юмтай холиод явж болохгүй. Жолоочийн хариуцлагын даатгалтай холбоотой асуудал байна. Ажлын хэсэг гаргаад Хяналтын сонсгол хийлгэ. Даатгалын мөнгө нь идэгдээд байгаа юм уу гэдгийг шалга" гэлээ.