Дубайн гэрээг цуцлах санал тавьжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якобс Статусхольм болон тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Туркойс Хилл Ресурсес” компанийн гүйцэтгэх захирал Стийв Тибоу, “Рио Тинто Монгол”  ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нартай уулзжээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн С.Даваасүрэн, Засгийн газрын Ажлын хэсгийг төлөөлж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго, “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар байлцсан байна.

May be an image of 4 people, people sitting, people standing and indoor

Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай  УИХ-ын  2019 оны 92 дугаар тогтоол батлагдаад хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байна. УИХ-ын зүгээс тогтоолын хэрэгжилтийг хангахад анхаарал тавьж ажиллаж байгаа боловч хангалтгүй байна. Тиймээс цаашид Оюу Толгойн төсөл энэ байдлаараа хүлээн зөвшөөрөгдөж, хэрэгжих боломжгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш 12 жил, Дубайн гэрээ байгуулснаас хойш 6 жил өнгөрлөө. Энэ бол хангалттай хугацаа юм.

Тиймээс Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якобс Статусхольмд нөхцөл байдлыг танилцуулж, Монголын эрх ашгийг хангуулах, харилцан ойлголцолд хүрэх, нэгдсэн гарц шийдэл хүрэх, хөрөнгө оруулалтын гэрээ, эдийн засгийн тооцоололд сууриар нь өөрчлөлт оруулах зэрэг саналыг тавилаа. Тухайлбал, хууль зөрчиж хийгдсэн Дубайн гэгдэх 3 гэрээ цуцлах, гэрээг дагасан өр, зээл, шимтгэлийг хүчингүй болгох, 2010 оны ТЭЗҮ-ийг баримтлах зэрэг Монголын талыг хохироосон асуудлуудыг шийдэх шаардлагатай байна.

May be an image of 2 people, people sitting, people standing and indoor

Якобс Статусхольм хэлэхдээ, энэхүү төслийн үр өгөөж, хамрах хүрээ үр дүн бол гайхамшигтай юм. Миний бие Оюу Толгойн төслийн үйл ажиллагаатай танилцаад зарим буруу, зөрүү хийсэн асуудлыг зөвөөр шийдвэрлэх нь чухал гэж үзлээ. УИХ-аас байгуулагдсан тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих түр хорооны гишүүдтэй ч уулзлаа. Миний бие Монгол Улсын ардчиллыг тууштай дэмждэг,  ард түмний хүсэл, шаардлага бол нэн тэргүүнд авч үзэх ёстой асуудал мөн.

Тиймээс УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад ямар гарц шийдэл байна, ямар өнцгөөс асуудлыг харах нөхцөлийг бүрдүүлэн хамтарч ажиллахаа илэрхийлжээ.