ИНЕГ-ын даргаар С.Мөнхнасанг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг томилох асуудлыг хэлэлцэж, С.Мөнхнасанг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Түүнийг Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөллийг бууруулах тухай хуулийн хугацаанд түр томилсон байна. Тэрбээр Зам тээвэр хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан билээ. ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнг наймдугаар сард авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байгаа хэмээн ажлаас нь чөлөөлснөөс хойш гурван сарын хугацаанд удирдлагагүй байсан юм.