Х.Хэрлэн хүссэндээ хүрэв

Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан Улаанбаатар хотод болж, даргын томилгоог хэлэлцжээ. Тодруулбал, Монголын Засгийн газрын санал болгосноор Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилох шийдвэр гаргасан байна. Х.Хэрлэн нь Ашигт малтмал газрын тосны газрын даргаар тус тус ажиллаж байсан нэгэн. Тэрбээр Хэнтий аймгийнх.

-1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр  

-1999-2001 онд МУИС-ийн  ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

-1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч

-1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал

-2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга

-2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга

-2008-2010 онд  “Эйч ти эм” ХХК-ийн Захирал

-2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга 

-2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал

-2016-2017 оны “Монголын Төмөр Зам”  ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал

-2017-2021 онд  Ашигт малтмал газрын тосны газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

"УБТЗ-ын даргаар Оросын талаас орос хүн тавих саналтай байна гэсэн. Бид монгол хүнээ томилох саналтай байна" гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдээд байв.