Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн салбарт цаг авдаг системийг цахим болгоно

Авлигатай тэмцэх газраас "Авлигын эсрэг үндэсний чуулган"-ыг зохион байгуулж байна. Чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлсэн юм.

Тэрбээр "Монгол Улс авлигын индексээр 35 оноо авч, дэлхийд 111-т жагсаж байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Энэ асуудалд анхаарах шаардлагатай байна. Судалгаагаар Монгол Улсын хөгжилд зургаан хүчин зүйл хамгийн их саад болж байгааг тогтоосон. Үүний нэг нь авлига. Төрийн хүнд суртал, авлига монголын хөгжлийг чөдөрлөж байна. Авлигыг бууруулахын тулд төрийн албыг цахимжуулах нь чухал. Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг бүх талаас нь дэмжинэ. Цаашид төрийн худалдан авалтыг цахимжуулна. Шалгуур хангасан компанийг автоматаар сонгодог системд шилжүүлнэ. Одоогоор 500 гаруй төрийн үйлчилгээ цахимд шилжсэн. Ирэх долоо хоногт эрүүл мэндийн салбарт цаг авдаг систем цахимд шилжинэ. Ингэснээр хувь хүний оролцоо багасна. Ашигт малтмалын салбар, төрийн худалдан авалтын процесс цахимжина. Хуулийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшлүүд хамтарч ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал иргэндээ ээлтэй төр болно. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Шулуухан хэлэхэд, хөрөнгө оруулагчид шүүх хэнээс ч хараат бус гэж итгэсэн тохиолдолд л тэд хөрөнгө оруулна. Улс төрчдөөс үл хамаарсан шүүхийн тогтолцоо бий болгох хэрэгтэй. Төрийн түшээдийн уулзалт олон нийтэд ил байх ёстой. Хурлын тоог нэгээр нэмдэг биш шийдлийн тоог нэжгээдээр нэмдэг байх хэрэгтэй. Бид авлигагүй нийгмийн цогцлоож чадсан цагт эдийн засаг сэргэж, иргэдийн амьдралын чанар сайжирна гэдэгт итгэлтэй байна" гэв.