Н.Ганибал: Би сайдын суудал горилоогүй

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар Засгийн газрын гишүүний дөрвөөс илүүгүй нь сайд байх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Цэцэд хандаад буй. Уг асуудалд Цэцээс маргаан үүсгэсэн ч Дунд суудлын хуралдаанаа хэзээ товлох нь тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм.

Үүнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Н.Ганибал тайлбар хийлээ. Тэрбээр Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргах эрхээ эдэлсэн. АН-ын бүлэг энэ асуудлаар нэгдсэн байр сууриа илэрхийлэх байх. 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Засгийн газрын бүрэлдэхүүнд дээд тал нь дөрвөн сайд давхар дээлтэй байхыг зөвшөөрсөн юм. Энэ дагуу одоогийн Засгийн газрыг бүрдүүлсэн. Харин олон улсын жишигт УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах нь илүү үр дүнтэй байдгийг нотолсон. Би энэ итгэл үнэмшлээр асуудалд хандаж байна. Эцсийн шийдийг МАН гаргана. Энэ асуудлыг ил ярихаас ичдэг.

Жишээ нь Н.Алтанхуягийн Засгийн газарт олон УИХ-ын гишүүн багтсанаар маш сайн ажилласан. МАН-ын захиалгаар Үндсэн хуулийн цэцэд хандаагүй. Засгийн газар мэргэжлийнх байх ёстой байтал одоогийн сайд нараас хэд нь мэргэжлийн гэдгийг та бүхэн хараарай. Үндсэн чиглэлийн яамдыг мэргэжлийн хүн удирдах ёстой шүү дээ. Сангийн яам, Хууль зүйн яам, БШУ-ны яам үндсэн чиглэлийнх. Төр хүчтэй байгаасай гэдэг үүднээс асуудалд хандах ёстой. Түүнээс би сайдын суудал горилоогүй юм. Тийм зүйл болохгүй" гэв.