Х.Хэрлэнгийн оронд Л.Баярмандалыг томилжээ

Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Лхамсүрэнгийн Баярмандалыг томилжээ. Тэрбээр уулын инженер, геологич мэргэжилтэй, боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/, ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку их сургуулийг төгсчээ. Өнөөдрөөс тэрбээр үүрэгт ажилдаа орж байна. Тус газрыг удирдаж байсан Х.Хэрлэнг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн даргаар томилсон байдаг.

Л.Баярмандал нь:

  • 1990-1998 онд Геологи, эрдэс баялгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
  • 2005-2007 онд Япон улсын Тохоку их сургуульд ассистант багш,
  • 2007-2011 онд "Сүмитомо" корпорацид менежер,
  • 2011-2014 онд “Прайм Алянс” ХХК-д Гүйцэтгэх захирал,
  • 2014 онд “УСУ Койл” ХХК-д Гүйцэтгэх захирал,
  • 2014-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газрын тосны газарт судлаач ажилтан,
  • 2017 онд Геологийн судалгааны төвд судлаач ажилтан,
  • 2017 онд  “ЭТТ Майнинг” ХХК-д зөвлөх,
  • 2017-2021 онд Ерөнхий сайдын Ажлын албанд орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.