Цагаан ордны ҮАБЗ-ийн Зүүн Азийн асуудал хариуцсан тэргүүн захиралтай уулзжээ

АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр Цагаан ордны ҮАБЗ-ийн Зүүн Азийн асуудал хариуцсан тэргүүн захирал Эдгар Кэйган-тэй танилцах уулзалт хийжээ. Уулзалтаар Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2022 онд тохиож буй Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг хамтран өргөнөөр тэмдэглэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан байна. 

Мөн тэд хоёр улс дахь цар тахлын нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцлоо хэмээн АНУ дахь Монголын ЭСЯ-наас мэдээлэв.