Т.Гантулгыг ШӨХТГ-ын даргаар томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ. Үүний нэг нь МХЕГ-ын дарга Т.Гантулгыг ШӨХТГ-ын даргаар томиллоо. Т.Гантулга нь 2020 оны долдугаар сараас МХЕГ-ын даргаар ажиллаж байсан юм.

Тэрбээр 1985-1990 онд  ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг Түүх нийгмийн багш мэрэгжлээр төгссөн. 1997 – 2000 онд  МУИС-ийн докторантур, Улс төр судлаач, 2002- 2004  онд  Үндэсний Тагнуулын академийн, Эрх зүйч, Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор, PhD юм.

Ажлын туршлагаас нь дурьдвал, 1983-1985 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч, 1990-1994 онд Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, 1994-2000 онд “Алтайн Кашмир” ХХК-ийн Ерөнхий захирал, 2000 – 2007 онд МАН-ын даргын зөвлөх, 2007-2009 онд Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2009-2012 онд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2013-2016 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2016 – 2020 онд Эрчим хүчний дэд сайдаар тус тус ажиллаж байжээ.