Ж.Сүхбаатар: Хүний эрхийг хангах томоохон шинэчлэлийг хийлээ

2020 оноос бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн УИХ ээлжит чуулган бүрээрээ хүний эрхийг хангах болон авлигын эсрэг зохицуулалт бүхий эрх зүйн томоохон шинэчлэлтүүдийг хийж, холбогдох шийдвэр гаргаж байгааг Ж.Сүхбаатар гишүүн Байнгын хорооны тайланг танилцуулах үеэр хэллээ. Харин 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, авлигатай тэмцэх, шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэх чиглэлд голлон анхаарч, ажилласан. УИХ-ын удирдлагуудын зүгээс ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо хамгийн өндөр ачаалалтай ажиллаж, ачааны хүндийг үүрсэн хэмээн тодотгож байсныг дурдав. Хэлэлцэн баталсан хууль тогтоомжуудаас гадна тэр дундах үйл явц, үе шатууд нээлттэй, ил тод болсноороо нэн онцлогтой гэдгийг тэрбээр онцолсон юм.