Энэтхэгийн Засгийн газар тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) нь 2022-2023 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектор, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, доктор/пост докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-30 хүртэлх насны (докторын сургалтад өргөдөл гаргагч нь 45 хүртэлх насны) сурлагын сайн дүнтэй, холбогдох хичээлийн суурь болон англи хэлний зохих мэдлэгтэй иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линк руу хандан онлайнаар бүртгүүлж маягтыг бөглөнө үү.
Тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж, тэтгэлэгт хамрагдах мэргэжлийн болон дээд сургуулиудын жагсаалтын мэдээллийг Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн портал сайтаас авна уу. Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд элсэлт хийгээд сургалтын төлбөрөөс гадна тогтсон хэмжээний амьжиргааны зардал багтсан болно. Тэтгэлэг нь сургалтын хөтөлбөр үргэлжлэх бүх хугацааны туршид олгогдоно.
Хөтөлбөр 2022 оны 04 дүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ. Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/114797 холбоосоор авна уу.