Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсооно
АНУ-ын Сабер системийг ОХУ-ын компаниуд зорчигч бүртгэлд ашиглахыг хориглосон. Иймд Аэрофлот компани 2022 оны гуравдугаар сарын 9-нд олон улсын бүх нислэг, түүний дотор Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоож байна. Мөн Аэро Монголиа компанийн давхар даатгагч дотор Английн компани хувь оролцоотой байдаг учраас даатгалын асуудлаа шийдтэл 2022 оны гуравдугаар сарын 9-нд ОХУ-ын Эрхүүгийн чиглэлийн нислэгээ хийгээд түүнээс хойш зогсоохоор болжээ.