“Оргил саран” ХХК-иас авлагатай иргэд шүүхэд хүсэлтээ ирүүлнэ үү
“Оргил саран” ХХК-иас авлагатай этгээдүүд энэ сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэлээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахыг анхаарууллаа.
“Оргил саран” ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 5103 дугаартай захирамжаар хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсон байна.
Нэхэмжлэгчдийн анхны хурлыг энэ сарын 29-ний өдрийн 11 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр тогтоосон байна. "Тус компаниас авлагатай иргэн, байгууллагууд нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд ирүүлэх бөгөөд нэхэмжлэлдээ хариуцагч “Оргил саран” ХХК-ийн хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг тусгаж, холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж ирүүлнэ үү" гэжээ. Дээрх хуулийн хугацаанд нэхэмжлэлийг гаргаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхгүй болохыг мэдэгдэж байна