Б.Бат-Эрдэнэ: Соёмботой ууланд газар олгожээ

Соёмботой уулын орой дээр газар олгосон талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Тэрбээр "Богдхан уулын дархан цаазат газарт болон Туул голын сав дагуу олгогдсон газруудыг нягтлан шалгаж байна. Удахгүй хүн бүр бүх мэдээллийг ил тод үзэх боломжоор хангана. Зарим иргэд заавал голын дагуу газар авна, үгүй бол жагсаал хийж өлсгөлөн зарлана гэсэн иргэд ч байна. 1,6 сая иргэний ундаалдаг усны сав газраа хамгаалахгүй бол болохгүй гэдгийг анхааруулья. Бурхан барихтай холбоотой ажлын хэсэг гарч шалгаж байгаа болно. Соёмботой уулнаас тусдаа асуудал" гэжээ.