Сайд Л.Энх-Амгалан 11-11 төвд ажиллана

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын гишүүд 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзалт хийж эхэлсэн. Энэ хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулж мэдээлэл өгнө. Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр, төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн болон яамны бусад удирдлагууд, харъяа агентлагийн удирдлагууд оролцоно. Та бүхэн Боловсрол, шинжлэх ухааны яамны эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагуудаас асуух зүйлээ утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.