Дараах хүмүүс гэрээсээ гарахгүй байхыг зөвлөв
Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр өнөө, маргаашдаа Хөвсгөл аймгийн нутаг, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар халуун байна.
Их халалт болох тул нарны малгай, нүдний шил, шүхэр зэргээ биедээ авч явах, бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүс аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөлөө.
Наршилтаас хэрхэн сэргийлэх талаарх зөвлөмжийг хүргэж байна.
Илрэх шинж тэмдэг:
- Нууц үе 30 минутаас 18 цаг;
- Дотор бачуурч, бие нозоорох;
- Дотор муухайрах, бөөлжих, суулгах;
- Бага зэрэг халуурах;
- Ходоод гэдэсний хэвийн ажиллагаа хямрах;
- Нүд харанхуйлж, толгой эргэх.
Авах арга хэмжээ:
- Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандан үзүүлж зөвлөгөө авах;
- Буцалсан усыг хөргөөн задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж хэвших;
- Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх;
- Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчин бүрдүүлэх;
- Хэрэв халуурвал хүйтэн жинг толгой, шилэн хүзүү орчимд тавьж халуунаа бууруулах;
- Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.
Наршилтаас сэргийлэх:
Наранд аль болох бага явах
- Нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх
- Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгой халснаар наршдаггүй, нарны тусгалыг шууд хүлээн авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуун өдөр майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх;
- Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, чийглэг сэрүүн орчин бүрдүүлэх
- Шингэнийг аль болох олон хэлбэрээр (буцалгаж ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам) ойр ойрхон уух
- Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс, хэт хүйтэн ус, ундаа уух нь хоолой өвдөх нөхцөлийг бүрдүүлдэг тул эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.