"Буузны мухлаг"-ийн эзэгтэй

Гурван бяцхан үрийн ээж 27 настай залуухан завгүй эзэгтэй өрхийн үйлдвэрлэл эрхэлж, өөрийн гарын буузыг хийж, хэрэглэгчдэд хүргээд хэсэг хугацаа өнгөрчээ. Түүнийг Ж.Пүрэвжав гэдэг. Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрж, өссөн нэгэн. И-Мартад худалдааны зөвлөхөөр ажиллаж байгаад дикретний амралтаа авсан бүсгүй төрөөд гуравхан сар болсон ч хөдөлмөрлөсөн хэвээр. Бууз захиалгаар хийж эхэлсэн түүх нь хүүхдүүдтэй нь холбогдоно. Хоёр том нь ногоотой хоол идэх дургүй. Хоолныхоо ногоог ялгах эсвэл идэхгүй байх тохиолдол их гарна. Тиймээс ээжийн арга мэхийг ашиглаж, ногоог жижиглэж хольц оруулаад бууз хийж өгөхөд дуртай иджээ. Тэр үеэс хойш хүүхдүүддээ ногоотой болон энгийн буузыг хийж өгдөг болсон байна. 

"Миний хань хөдөө ээлжийн ажил хийдэг. Төрөөд удаагүй байхад найзууд эргэлтээр очно гэхэд нь яарч гараад дэлгүүрээс бэлэн бууз аваад жигнэсэн. Гэтэл хадгалалтын горим алдагдчихсан. Гурил нь хатсан. Амт муутай санагдсан. Махаа машиндчихсан байсан нь сэтгэлд хүрээгүй. Тэр үед дотроо өөрөө гараар татсан амттай бууз хийгээд зарж үзэх санаа төрсөн. Тэгээд л хийж эхлээд, хотхоныхоо айлуудад зарж үзлээ. Хүмүүс ам сайтай. Нэг авсан хүн дахин худалдаж авахад нь урамшсан. Эрэлт учраас үргэлжлүүлэн хийх шийдвэр гаргасан" гэлээ. 

No description available.

Хань нь ээлжийн ажилтай учир Ж.Пүрэвжав гэрийнхээ бүхий л ажлыг хариуцан хийнэ. 4, 5 настай хүүхдүүдээ цэцэрлэгт зөөхийн зэрэгцээ гурван сартай нярайгаа харна. Ээжийн ажил ямар дуусах биш. Их ажлынхаа хажуугаар бууз хийх бичил бизнесээ цалгардуулахгүй байхыг хичээнэ. Ж.Пүрэвжав одоогоор гурван төрлийн бууз хийж худалдаанд гаргажээ. Гараар татсан хонины махтай, ногоотой, жуцатай. Хэрэглэгчдийн хүсэлтээр үхрийн мах, таван цул, кимчитэй мөн хэрчсэн төрөл нэмэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Дэлгүүрийн хөргөгчинд олон хоносон биш өдөрт нь хийсэн буузаа маргааш нь хүргэлтэд гаргаснаар хэрэглэгчдэд хүрээд дуусдаг байна. 

"Ажилтай ээжүүд болон ногоо иддэггүй хүүхдүүдэд зориулж, элдэв төрлийн амтлагчгүйг хийдэг. Энгийн буузны орц хонины мах, сонгино, давс ордог. Дундговийн махаар хийнэ. Манай хотхонд нутгийнхаа махыг авчирч, борлуулдаг залуу гэр бүл байдаг. Дэм, дэмэндээ гэдэгчлэн тэднийгээ бага ч болов дэмжээд хүргэлтээр авна" гэлээ.Нэг удаа бууз авсан хүмүүс дахиж худалдан авна. Түүнийг бизнесээ эхлүүлэх зориг шулуудах үед цалинтай ээжийн 50 мянган төгрөг дансанд нь оржээ. Мөнгөөрөө махаа аваад бууз хийж дуусгаад зургийг нь авч, "Буянт-Ухаа" хорооллынхоо фэйсбүүк группт "Гараар татсан махтай. Хотхон дотроо хүргэлт үнэгүй. Гэрт нь оруулаад өгнө" гэсэн зар оруулахад цагийн дотор зарагдаад дууссан байна. Есдүгээр сард цаг агаар дулаахан байсан учраас хоёр сартай бяцханаа тэврээд өөрөө хүргэлтээр явжээ. Харин одоо худалдан авагчдын хүрээлэл тэлж хотын өнцөг булан бүрээс захиалга ирдэг тул таксинд явдаг ахтайгаа хамтарч ажилладаг болжээ. 

No description available.

Бууз хийхэд хөлдөөгч чухал шаардлагатай. Залуу гэр бүл учраас хөлдөөгч хараахан авч амжаагүй байсан болохоор Ж.Пүрэвжав бага ахаасаа дэмжлэг хүсчээ. "Бууз хийж зармаар байна. Та дүүдээ хөлдөөгч аваад өгөөч" гэхэд дүүгийнхээ эхлүүлсэн ажлыг дэмжиж хүссэн хөлдөөгчийн авч өнгөрснөөр санаа зовох зүйлгүй болжээ. Ахынх нь оруулсан хөрөнгө оруулалт алсдаа амттай буузны том үйлдвэр болох эхлэлийг тавьж өгснийг таашгүй. Хийх хүслээр жигүүрлэсэн хэн нэгэнд хэрэгтэй үед нь тусална гэдэг ирээдүйн эх замналыг гэрэлтүүлж буйн бодит дэмжлэг юм. 

Тэрбээр буузныхаа үнэлгээг кг нь 12500 төгрөгөөр тогтоожээ. Анх ганцаараа эхлүүлсэн ч өдгөө нэг хүнийг ажиллуулдаг болжээ. Гурван хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд Нарангийн голоос гэрт нь ирж хамтдаа буузаа хийж дуусгачихаад явна. Ээжүүд учир харилцан бие биенээ ойлгож хамтран ажиллана. Цэцэрлэг, сургууль тарахаас өмнө хамаг ажлаа дуусгах нь тэдний үүрэг. "Нялх хүүхэдтэй залуу гэр бүлийн хэрэгцээ их. Одоогоор хэрэглээгээ хангаж байна. Нөгөө талаар хүмүүст эко амттай бууз хийж өгч байгаадаа баяртай байдаг" гэв.

С.Ичинхорлоо 

Та захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/profile.php?id=100068470218359 пэйж хуудас болон 99812891 утсаар холбогдоорой.

No description available.No description available.May be an image of foodMay be an image of foodMay be an image of text that says '22:06 Phone < 6yRHT-yxaa2 xopooлoл Jargalsaihan Purewjaw 1d・ 田 Like Comment Send Narantsatsral Erdenebat and 110 others Top comments Zoz Follow oglo haraal ymar goe tsegtstei ysn mundag bicheewee zurag harahad hicheengv bsan ajil ihte zaw muutai nadad mash taalagdaad shuud zahialsan opoi ired idsen jin ymar goe ymar tsewerhen buuz we amttai bayrlalaa ymand hicheengvi naad zahin bichej bga hvrtel best blaa dahij awna shvv 88116652 Just now Care Reply Jargalsaihan Purewjaw Author 6aRpлaлaaa yлam xи433H33 Just now Like Reply Write comment... Home Watch Marketplace Feeds Notifications Menu'May be an image of indoorMay be an image of food and text that says '13:41 く 4G 6yRHT-yxaa2 xopooлoл JargalsaihanPurewjw.2h 田 Like 31 Comment Send Top comments meerийc. vnexeer goy amttai bailaa ystoi setgelee shingeen xiij eel daxiad awna aa bayrlalaa Love Reply 4m Write reply... ryHжийH 33ж Estoi goy amttai shvv bi amttand n orsoon udahgv dahiad awnaaa 2h Like Reply Write comment.. Home Watch Marketplace Feeds Notifications Menu'