Х.Нямбаатар: Д.Ганбат гишүүнээ, хүн бүрд тан шиг “Материал импекс”-ийг хувьчилж авах боломж олдоогүй шүү

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж дууслаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат Эрүүгийн хуулийг түргэн хугацаанд гал унтраах байдлаар шийдэж болохгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. Хариуд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Би энэ жагсаал цуглаан зохион байгуулж буй хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, тавьсан шаардлагыг нь шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа хүн. Энэ асуудал өнөөдөр гэнэт үүсчихсэн юм биш. Өнгөрсөн 30 жилийн бидний алдаатай бодлогоос л үүдэлтэй асуудал. Өөрөөр хэлбэл, өмч хувьчлал алдаатай явсан байна. Нийгмийн баялаг тэгш бусаар хувиарлагдсан байна. Газрын баялаг лиценз нэрээр цөөн хэдэн гэр бүлд очсон байна. Өмч хувьчлалыг тухайн үед мэдээлэлд ойр байсан хүмүүс авсан байдаг. Тухайлбал, хүн бүрд тан шиг “Материал импекс” ХК-г хувьчилж авах боломж олдоогүй шүү дээ. Тэгэхээр энэ бол өнгөрсөн жилүүдийн алдаатай бодлогод бухимдсан хүмүүсийн л шаардлага” гэсэн юм.