Чехийн их, дээд сургуульд суралцуулах тэтгэлэг зарлажээ
Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 1-2 улирал(2-9 сар) буюу богино хугацааны сургалтын тэтгэлэг зарлагджээ.
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэд шаардлагатай материалуудыг 2023 оны хоёрдугаар сарын 24-ний дотор Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт хаяглан хүргүүлэх ёстой юм байна.
Тавигдах шаардлага:
- Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэг, хоёрдугаар түвшинд 3 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн
- Магистрант: Бакалаврын зэрэгтэй, 3 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 35 хүртэлх насны иргэн
- Докторант: Магистр зэрэгтэй, 3 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 45 хүртэлх насны иргэн
- Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх
- Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуулиас элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн сургуулиас олгогдох элсэлтийн материалтай (Acceptance letter) бол давуу тал болно.
Тэтгэлэгт багтах зүйлс:
- Сургалтын төлбөр
- Амьжиргааны зардал /сар бүр бакалаврын оюутан 9,000 крон(CZK), магистр, докторын оюутан 9,500 крон(CZK)/
Дэлгэрэнгүй мэдээллийг БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын 7012-0939 утсаар эсвэл энд дарж авна уу.