Шинэ санаа, бүтээлч шийдлийг шалгаруулах “Smart City” тэмцээнд оролцоорой

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэ санаа, бүтээлч шийдлийг шалгаруулах “Smart City” тэмцээнийг Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас зохион байгуулах гэж байна. Тэмцээнээс шалгарсан шилдэг төслийг Улаанбаатар инновацын төвийн хурдасгуур хөтөлбөрт нэг жил хүртэлх хугацаанд хамруулах тул гарааны компани, бизнес эрхлэгч, шинийг санаачлагч залуус та бүхнийг оролцохыг урьж байна.

  • I шат-Төслийн материал хүлээж авах /2023 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 6/
  • Төслийн материалыг онлайн формоор, бизнес моделийг PPT форматаар хүлээн авна.
  • II шат–Шилдэг төслүүдийг шалгаруулах /2023 оны дөрөвдүгээр сарын 7/
  • Тэмцээний эхний шатны шалгаруулалтыг зохион байгуулж шалгарсан багуудад мэдээлэл хүргэнэ.
  • III шат–Эцсийн шатны шалгаруулалт /2023 оны дөрөвдүгээр сарын 10/
  • Эцсийн шатны шалгаруулалтыг Улаанбаатар инновацын төвд зохион байгуулах бөгөөд тэнцсэн багууд төслөө таван минутад багтаан танилцуулж, шүүгчдийн асуултад хариулна.

Оролцогчдод тавигдах шаардлага:

  • Бизнес модельтой байх.
  • Инновацлаг байх.
  • Хэрэгжих боломжтой байх.
  • Хотын асуудлыг шийдвэрлэх.

Оролцогчид https://bit.ly/3KdzlNB холбоосоор бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99380440, 94086093 утсаар авах боломжтой.