Шөнийн автобус зургаан чиглэлд 22:00-02:00 цагийн хооронд үйлчилнэ
Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн үйлчилгээг энэ сарын 15-наас эхлүүллээ. Нийтийн тээврийн дараах зургаан чиглэлд цахилгаан автобуснууд 22:00-02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Тодруулбал,
- ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай”
- ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс”
- ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол”
- ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК”
- ШҮ:5 “Зунжин худалдааны төв-Ард кино театр”
- ШҮ:6 “МУБИС-Архивын ерөнхий газар” гэсэн чиглэлд үйлчилгээ үзүүлэх юм.
- Шөнийн автобусны үнэ энгийнхтэй адил 500 төгрөг байх бөгөөд 1.5 км радиус дотор дамжин суухад үнэгүй.
Ташрамд, цахилгаан автобус нь дуу чимээ багатай, орчны бохирдол үүсэхгүй гэдгээрээ давуу талтай.