Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа

Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгджээ. 

2023 оны есдүгээр сарын 22-нд Дэлхийн Допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны хурлаас Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх дөрвөн сарын хугацаа өгсөн байдаг. Энэ дагуу Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажилласнаар холбогдох шаардлагуудыг гурван сарын хугацаанд бүрэн биелүүлжээ. 

May be an image of ticket stub and textТус байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн таван хүнээс бүрддэг байсныг олон талын төлөөлөл бүхий 13 хүнтэй болгож өргөжүүлсэн нь допингийн эсрэг үйл ажиллагаа ил тод байх боломжийг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Удирдах зөвлөл нэрийн дор тулгамдсан асуудлуудыг бугшруулах, олимпод цагаан тугийн дор Монголын тамирчид оролцох эрсдэлтэй болох зэрэг ноцтой үр дагавруудыг дахин гаргахгүй байхад чухал нөлөөтэй. Ийнхүү ирэх Парисын олимпын наадамд Монгол Улс төрийн далбаан дороо оролцож, тамирчид хурд, хүч, чадвараа сорих болно.

May be an image of text that says "CCC CODE COMPLIANCE CENTER Top Menu Menu CAP Summary Overall CA completion 100% (21/21) Overall Corrective Action Plan signed- off 100% (21/ 21) CRITICAL: Completion % per section 0 Signed-off: n/a 1 General"