Дөрвөн бөхийн барилдах эрхийг 4-8 жилээр хаслаа

Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хасчээ.

Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, холимог анги нээхээр болжээ

Улаанбаатар хотод энэ баасан гарагийг дуустал, орон нутагт 17-ны өдрийг дуустал хичээллээд цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэв.

Ирэх сараас орон сууцны урьдчилгааг 20 хувь болгоно

БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газар ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгох зөвшилцлийг хийж, журманд өөрчлөлт оруулж, 2022 оны эхнээс хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан талаарх мэдээллийг өглөө. Тодруулбал 1-р сарын 1-ний өдрөөс эхлээд иргэд урьдчилгаа 20 хувиа бүрдүүлээд ипотекийн зээлд хамрагдах нөхцөл бүрдэнэ.

Архангай аймгийн цэцэрлэгт хүүхэд зодсон багш хуурамч дипломтой байжээ

Архангай аймгийн цэцэрлэгт багш нь хүүхдүүдээ зодож буй бичлэг цахим орчинд тарж, олон хүн хүүхдийн эрхийг зөрчлөө хэмээн бухимдсан. Тэгвэл тухайн багш хуурамч дипломтой байсан нь нотлогджээ.

“Цусаа бэлэглэе” сайн үйлсийн аян эхлүүлжээ

Нийслэлийн Засаг захиргааны 1, 2 дугаар байр, НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл салбарт байрлах НИТХ, НЗДТГ, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт 90 гаруй төрийн албан хаагч хамрагдаж 300 гаруй хүнд амьдрал бэлэглэх их үйлсэд нэгдэв.

Н.Уртнасан: Жилд дунджаар 100 сая мод тарих ёстой

Бид 9,2 сая ширхэг тарьц суулгацын нөөцтэй. Үүнийг 10 дахин нэмэх, мод үржүүлгийн талбайг бүрэн ашиглаж шаардлагатай.

О.Батбаяр: Эмчилгээний тактик өөрчлөгдөх эсэх нь тодорхойгүй байна

Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс коронавирусийн геномын судалгааг хийж бусад улсад мэдээллээ нээлттэй хуваалцаж, ийм шинэ хувилбарыг мэдэгдсэнийг ДЭМБ-аас сайшаасан байна.