Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд “Эргүүл” арга хэмжээг эхлүүллээ

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сар шинийн баяраар нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газруудад хуваарийн дагуу эргүүл хийж ажиллах талаар болон бусад цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. “Covid-19” буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байна.

Зэрлэг гахай, чонын толгой тээвэрлэн явсан зөрчлийг илрүүллээ

Хонхорын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 2020 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 5 цаг 20 минутын орчим иргэн И.Б нь 5555 УБЧ улсын дугаартай Ланд 200 маркын авто машинаар Зэрлэг гахайн толгой 1ш, Чонын толгой 1ш, Чонын гуя 1ш, Чонын 1 кг орчим цул мах тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүлж Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст шилжүүлэн өгч ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Коронавирусийн халдвараар 2122 хүн нас барж, 16027 хүн эдгэрчээ

Тус өвчнөөр 2122 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 75586-д хүрсэн бол 16027 хүн эдгэрчээ.

Франц, Их Британийн удирдагчид Хятад улстай хамтран ажиллахаа илэрхийллээ

Энэ сарын 18-ны өдрийн байдлаар Хятадын эх газарт Хубэй мужаас бусад бүсэд шинээр халдвар авсан тохиолдол 15 хоног дараалан буурсан үзүүлэлттэй байна. Дэлхийн бусад орон, бүс нутагт халдвар авсан өвчтөний тоо нийт тохиолдлын 1 хувьд ч хүрэхгүй байна.

Ил задгай худалдаанаас бараа бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулав

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон худалдааны төвийн автобусны буудалд нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа хийж байсан иргэн Н.Б-ийн үйл ажиллагааг таслан зогсоолоо.

МЭХ-ноос 10 мянган маск оёж, эмч цагдаагийн албан хаагчдад тараана

Монголын эмэгтэйчүүдийн холбоо шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор эхний ээлжинд 10.000 маск оёж тараахаар болжээ. Эмийн сангуудад маскны нөөц дуусч хомсдол үүсч байгаа энэ үед оёсон маскаа эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, Онцгой байдлын алба, асрамжийн газар, сэтгүүлчдэд үнэ төлбөргүй тараахаар болсон байна.

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд зорчигчдын халууныг тогтмол хэмжиж байна

“Чингис хаан” олон улсын нисэх буудал нь "Буянт-Ухаа" дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба болон Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран тус нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигчдоор “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудас бөглүүлэн тандалт судалгааг хийж, сэжигтэй зорчигчдыг тусгаарлах, мэргэжлийн байгууллагад шилжүүлэх зэрэг хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Их тойруу 25382 зогсоолтой болно

Авто зогсоолыг илүү олон болгож, төлбөрийн системийг цахимаар буюу апп-аар, мессежээр, тасалбараар гэсэн хэлбэрүүдээр зохион байгуулахаар бэлтгэл ажлуудаа эхлүүлээд байна.Их тойруугийн дотор 25 382 авто машин зогсох зогсоолыг бий болгох юм. Мөн авто зогсоолын журамд өөрчлөлт оруулж төлбөрийг хотын 1,2,3 р бүсэд харилцан өөр өөр байхаар төлөвлөж байгаа бас авто зогсоолд дагаж мөрдөх шинэ стандартыг боловсруулаад байна

Амиа алдсан охидуудын аав ээж эмнэлгүүдэд аппарат бэлэглэжээ

Дархан-Уул аймагт энэ сарын 5-нд гурван охин харамсалтайгаар амиа насаа алдсан. Тэдний аав, ээж болох Г.Чинбат, Н.Алтанзул нар өнөөдөр эмнэлгүүдэд аппарат бэлэглэжээ. Охидын буяны ажилд зориулаарай гэж сайхан сэтгэлт хүмүүсийн илгээсэн хандивын мөнгөөр Гэмтэл согог судлалын үндэсний төв дэх Түлэнхийн төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгуудад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, отсос буюу цэр соруулах аппарат, утлагын аппарат гурван ширхгийг тус бүр бэлэглэсэн байна.

Сар шинийн баярт зориулан гаргасан бүтээгдэхүүнийг хураажээ

Шалгалтаар “Сар шинийн баяр”-ын урамшуулалт худалдааны анонс, самбар байршуулсан дөрвөн худалдааны төвийн зар сурталчилгааны самбаруудыг буулгуулан, лангуу тавиурт тавьсан бүтээгдэхүүнүүдийг хураалгаж, зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллажээ