Ж.Нэргүй: Цэцийн үйл ажиллагаа доголдсон зүйл байхгүй

Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа ил тод, хуралдаан нь олон нийтэд нээлттэй болдог.Иргэд хуралдааны танхимд чөлөөтэй орж, хуралдааны ажиллагааг үзэж сонирхох, ажиглах бүрэн эрхтэй. Энэ эрхийг хязгаарлах эрх Үндсэн хуулийн цэцэд байхгүй

300 тэрбум төгрөгийн асуудлаар АТГ-д асуулга тавив

МАН ирэх сонгуульд нэр дэвшигчдээсээ хандив авахгүй гэсэн. Тиймээс энэ мөнгийг царцаагаад байгаа юм уу гайхаж байна. АТОЗ их хэмжээний мөнгө, авлигатай холбоотой асуудлыг байнгын асуудаг. Дубайн гэрээ, Оюутолгой, Салхитын мөнгөний ордтой холбоотой бүх асуудлыг ирж сурагладаг. Дан ганц оффшорын асуудлаар биш 18 асуулгыг тавина гэв.

МХЕГ: Хариуцлага алдсан нэг байгууллагад торгох арга хэмжээ авсан

Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан хоёр сургалтын төв үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн. Зөрчлийг арилгуулж, үйл ажиллагааг зогсоожээ.

Өндөрлөг цэгт байрлах айл өрхүүдэд шахмал түлш түгээж байна

Сайжруулсан шахмал түлшийг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилготой тус ажил гуравдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

Хар тамхи наймаалсан С.Баярмаа нарт 5-6 жилийн ял оноожээ

С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм.

Үндэсний олимпийн хорооны төлөвлөгөөт арга хэмжээнүүд хойшлогджээ

Монголын үндэсний олимпын хорооноос дээрх хугацаануудад зохион байгуулахаар төлөвлөж байсан “МҮОХ-ны Гишүүн спорт холбоодын Шатрын нөхөрсөг тэмцээн”, “Говийн бүсийн аймгуудын Спортын удирдах ажилтны сургалт-семинар” зэрэг арга хэмжээнүүд цуцлагдаж, хугацааг хойшлуулсан болохыг мэдэгдэж байна.

Засгийн газрын тогтоолын дагуу Цэцийн хуралдаан хойшилжээ

Үндсэн хуулийн цэц 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр хуралдах байсан дунд суудлын хуралдаанаа хойшлуулж, товыг нь жич зарлахаар тогтоов. Тус хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэхээр товлосон байв.

Коронавирусын эх үүсвэр нь амьтны гаралтай байх өндөр магадлалтай гэв

Нийслэлийн Байгаль орчны газраас шинэ коронавирусийн эх үүсвэр нь тодорхойгүй байгаа боловч амьтны гаралтай байх өндөр магадлалтай тул зэрлэг амьтны эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийг ашиглах, тээвэрлэх, худалдах болон худалдан авахгүй байхыг сэрэмжлүүллээ.

Г.Наранчулуун: Дорноговь аймаг улсын нөөцөөс өвс, тэжээл авах хүсэлт ирүүлсэн

Шаардлагатай өвс, тэжээлийг хангалттай буюу 91.2 хувь бэлтгэсэн. Тодруулбал, малчид нэг сая 236 мянган тонн өвс, арван мянган тонн сүрэл, 124.1 мянган тонн ногоон тэжээл, 65 мянган тонн гар тэжээл, 105.8 мянган тонн давс, хужир бэлтгэж нөөцөлсөн.

Өлгий хотын эмийн сангаас иргэддээ үнэгүй амны хаалт тараажээ

Эмийн сангийн эрхлэгч М.Мирас "Ирэх даваа гарагт ч амны хаалт нэмж гаргах бодолтой байгаа. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлах ёстой. Аливаа гамшиг, бэрхшээлийг хамтын хүчээр л давж гарна" гэжээ.