С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Оюутнууд цахим картаа 3600 төгрөгөөр захиална
Нийслэлийн боловсролын газарт шинээр карт олгох, захиалах хүсэлтэй оюутнуудын материалыг өнөөдрөөс эхэлж ирэх сарын 5-н хүртэл хүлээн авах юм байна. Цахим карт захиалах оюутнуудын бүртгэлийг их дээд сургуулиуд энэ сарын 26-30-н хүртэл авна.
2019-2020 оны хичээлийн жилд нийт 14.194 оюутанд цахим карт олгох болсон гэдгийг нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Улаанбаатар смарт карт” компанийнхан мэдээлсэн юм.
Оюутнууд цахим картаа 3600 төгрөгөөр захиалах бол 1000 төгрөгөөр дахин сунгах юм байна. Энэ жилээс смарт картын сунгалтын хугацааг уртасгаж есдүгээр сараас ирэх оны зургадугаар сар хүртэл сунгахаар өөрчлөлт оржээ. Оюутны цахим картыг есдүгээр сарын 6-ны өдрөөс олгож эхэлнэ.