С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Т.Аюурсайхан гишүүн намын дарга, Д.Батсүмбэрэл Засаг дарга болно"
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргыг хууль бусаар огцруулах гэж байгаа талаар ИТХ-ын ажлын албанаас мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс “Манай дүүргийнхэн ямар хэрэг хийсэн юм. Хийсэн хэргийг нь эхлээд хэлчихээд дараа нь халах хэрэгтэй. Ханиад томуу, халдварт өвчнөөс улсаа хамгаалж элэг бүтэн аваад гаръя гээд иргэн бүр хичээж байгаа энэ үед халаа сэлгээ хийдэг ямар учиртай юм. Өвчний үеийг далимдуулж байгаа юм уу. Хот энэ дээр ямар анхаарал тавьдаг юм. Муу хэлээд байгаа социализмын үеийн нам ч ийм байгаагүй.
УИХ-ын болон орон нутгийн ойртсон энэ цаг үед дэлхий нийтээр тархсан хөл хорио тавигдаагүй цагийг ашиглан хууль бус аргаар дүүргийн удирдлагуудыг ажлаас халж байгаа нь Баянзүрх дүүрэгт гарсантай ижил сэжүүрийг тавьж байна гэж харж байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх нар болж байгаа нөхцөл байдалтай танилцаж, асуудлаа шийдвэрлээч. Сонгууль дөхчихсөн энэ үед хууль ёсоор нь сонгогдооч гэж хэлмээр байна.
Т.Аюурсайхан гишүүн намын дарга, Д.Батсүмбэрэл Засаг дарга болно. Ингээд Чингэлтэй дүүргийг авна гэсэн далд агуулга өнгөрсөн дөрөв, тавдугаар сард эхэлсэн юм. Үүнийг баттайгаар хэлж чадна. Ингээд наймдугаар сард МАН-ын анхан шатны байгууллагуудын бүтэц зохион байгууллатыг өөрчлөх ажил орон даяар явагдсан. Энэ үед дүүргийн МАН-ын дарга Л.Ганболд мөн л адил үйл ажиллагаа хийсэн. Өөртэй нь санал нийлэхгүй хүмүүсийг бүгдийг нь халаад өөрийн хүнээ оронд нь томилсон. Дээрээс МАН-ын У.Хүрэлсүх М.Энхболдын гэх тодотголтой хүмүүсийг халж байсан. Одоо Л.Ганболдын гэх тодотголтой хүмүүсийг зайлуулах арга хэрэглэж байна. Чингэлтэй дүүргийн удирдлагуудын цаана 170 мянган иргэн хохирох гээд байна. Т.Аюурсайхан та улстөрч биш. Удирдаж ч чадахгүй” гэсэн юм.