НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Баруунтурууны товчоогоор гурван цагийн дотор 200 гаруй тээврийн хэрэгсэл, 2,000 иргэн нэвтэрчээ
Улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-ны 06:00 цагаас нээгээд байгаа билээ.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Баруунтурууны товчооны гарах хэсэгт ажиллаж буй Мэргэжлийн хяналтын улсын байцаагч хэлэхдээ “Бидний ажил өглөө 05:30 цагт эхэлсэн. Ачаалал их байна. Өглөө 06:00-09:00 цагийн хооронд 200 гаруй тээврийн хэрэгсэл, 2,000 орчим зорчигч нэвтэрлээ.
Зорчигчдод асуумжаа үнэн зөв бөглөх, маскаа тогтмол зүүх, аян замдаа болгоомжтой зорчихыг нэг бүрчлэн сануулж байгаа” гэв.
Бусад бүх товчоод ачаалал ихтэй ажиллаж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Нийслэл болон орон нутгийн бүх товчоодоор орж, гарч буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал, эрсдлийг тодорхойлох зорилгоор асуумжийн хуудас бөглүүлж, биеийн халууныг хэмжиж буй юм.