НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Хандивласан мөнгө, барааг Шуурхай ажлын хэсэг хариуцан зарцуулна
Онцгой байдлын ерөнхий газраас хоёрдугаар сарын 27-ны өдөр Төрийн банкны 1000900031405 дугаарын хандивын дансыг нээгээд байна. Уг дансыг нээснээс хойш 116 иргэн, аж ахуй нэгжээс 2000-100 сая хүртэл төгрөгийн хандивыг илгээж, нийт 227,612,708.0 төгрөг төвлөрүүлжээ. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд хамгаалалтын хувцас, 200 толгой хонь, 10 сая төгрөгийн үнэ бүхий чацарганын үрийн тос зэрэг бараа бүтээгдэхүүнийг хандивласан байна.
Одоогоор бараа бүтээгдэхүүн, эд материалын үнийн дүнг хараахан нэгтгээгүй байгаа аж. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны явцад хандивын мөнгө, бараа бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хэрэглэж, зарцуулах, иргэд олон нийтэд нээлттэй, шилэн дансаар тайлагнах ажлыг УОК-ын даргын тушаалаар Шуурхай ажлын хэсэг хариуцан ажиллах юм байна.