НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
МҮОХ дөрвөн сая төгрөг хандивлалаа
Дэлхий дахиныг түгшээж буй шинэ төрлийн коронавирус буюу "Ковид-19"-ийн халдварын тархалтын нөхцөл байдал нь БНХАУ-д хамгийн хүнд байгаа билээ. Аюулт өвчнийг даван туулахад сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор Засгийн газраас санаачлан өрнүүлж буй “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аянд Монголын үндэсний олимпийн хороо нэгдэж дөрвөн сая төгрөгийн хандивыг өргөлөө.
МҮОХ болон БНХАУ-ын Үндэсний олимпийн хороо нь Спорт-Олимпизм, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг тогтмол өрнүүлдэг бөгөөд энэ нь хоёр орны олон талт найрсаг харилцааны томоохон хэсэг юм.
Олимпийн их гэр бүлийн гишүүддээ “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аянд нэгдэхийг уриалж байна.