Нөөцийн махыг 6200-7700 төгрөгөөр худалдаална

Маргаашнаас буюу даваа гарагаас нийслэлийн зургаан дүүргийн 279 цэгт нөөцийн махыг худалдаалж эхэлнэ. Засгийн газраас 2020 онд 20 мянган тонн мах нөөцлөх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 13 мянга 200 тонн махыг нөөцлөөд байгаа аж. Хөгжлийн банк зээлийн асуудлыг шийдвэрлэвэл нөөцийн мах бэлтгэх 15 аж ахуйн нэгж нь үргэлжлүүлэн мах нөөцлөх ажээ. Энэ жилийн хувьд нөөцийн махыг нийслэлийн зургаан дүүргийн 279 үнсний дэлгүүрээр худалдаалах аж. Үнийн хувьд нэг килограммыг нь 6200-7700 төгрөгөөр худалдаалах юм.  Тухайлбал,

 

Үхрийн мах- 7700 төгрөг

Хонины мах- 6700 төгрөг

Ямааны мах- 6200 төгрөгөөр худалдаалах юм байна.