117,000 тун Pfizer вакцин хүлээн авлаа

Манай улс өчигдөр Pfizer вакцины 117,000 тунг хүлээн авчээ. Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Pfizer/Biontech вакцины нийт 822,510 тунг хүлээн аваад байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын Элчин сайдын яам хооронд байгуулсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2.35 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байгаа юм.