Оюутнуудад хөнгөлөлттэй карт олгох удирдамж

2021-2022 оны хичээлийн жилд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутнуудад шинээр карт олгох болон хэрхэн эрхийг нь сунгах удирдамжийг Нийслэлийн Боловсролын газраас танилцууллаа.

Удирдамжид дурдсанаар их, дээд сургуулиудын захиргаа, суралтын алба нь БШУЯ-наас тогтоосон хяналтын тоонд багтаан, шинээр карт захиалах оюутнуудын мэдүүлгийг хүлээн авч баталгаажуулна. Оюутанд зориулсан цахим төлбөрийн картыг шинэ авах үнэ 3,600 төгрөг байх юм.

Их, дээд сургуульд элссэний дараа буюу наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 4-нийг хүртэл хугацаанд оюутнууд шинэ карт авах хүсэлтээ сургалтын албандаа өгөх юм.

Есдүгээр сарын 4-14-нд дээрх мэдээллийг системд оруулснаар 14-нөөс эхлэн их, дээд сургуулиудын захиргаа, сургалтын албаар дамжуулж, нийтийн тээвэрт зорчих цахим төлбөрийг картыг оюутнуудад олгоно.