Биржийн арилжааг "Монголын хөрөнгийн бирж"-ээр гүйцэтгүүлнэ

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэхтэй холбогдуулан ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийг шинэчлэн боловсруулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан техник, дэд бүтэц, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн шалгуур, шаардлагыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж, холбогдох журмыг боловсруулж мөрдүүлэхийг ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-д даалгалаа.