С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
10 сартай хүүхэд уяанд орооцолдож нас барсан байж болзошгүй хэрэг бүртгэгджээ
Төв аймагт хүүхэд нас барлаа гэх дуудлага мэдээлэл 2019 оны долоодугаар сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийг тодруулбал Төв аймгийн нутагт 10 сартай эрэгтэй М нь гэрийнхээ хананаас уяатай байхдаа уяандаа орооцолдож нас барсан байж болзошгүй байна.
Харамсалтай эл хэрэг гарах үеэр түүний эцэг эх 9 настай хүүдээ дүүгээ харж байхыг захин сумын төв рүү явсан байжээ. Одоогоор Төв аймгийн цагдаагийн газар уг хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм.
Эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.