НҮБ-ын орлогч дарга Монголд айлчилна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана Монгол Улсад энэ сарын 19-20-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад айлчлах хугацаандаа БОАО-ын форумд оролцох юм байна. Айлчлал даваа гаригт эхлэх аж.