Сиркл К-10 салбарт хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаж байжээ

Нийслэлийн мэргэжлдийн хянлтын газраас төлөвлөгөөт шалгалтын дагуу Сиркл Чейн ХХК-ийн Сиркл К-10 салбар мини маркетын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар тус мини маркетад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн Хайнз нэрийн хотдог амтлагч /2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хүртэл хадгалах нөхцөлтэй/, Монбейкери ХХК-д үйлдвэрлэсэн Хотдог нэрийн талх /2019 оны гуравдугаар сарын 28-ны өдөр хүртэл хадгалах нөхцөлтэй/-ыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж үйлчилсэн, хадгалалтын хугацаа дууссан Солонгос улсад үйлдвэрлэсэн Самяанг нэрийн бэлэн гоймон /2019 оны нэгдүгээр сарын 15 хүртэл хадгалах нөхцөлтэй/ худалдаалж байсан зөрчил илэрчээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, ЗТХ-ийн 6.15-р заалтаар торгууль ногдуулж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

zaa