Алтан овоо, Шилийн богд зорчих хөдөлгөөнийг ирэх сарын 9-нийг хүртэл сунгажээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овоо, Шилийн богд чиглэлд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хязгаарласан байсныг 9-нийг хүртэл сунгажээ.

УОК-ын шийдвэрээр энэ сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл аймаг, хот хоорондын хөдөлгөөнийг зогсоосон. Энэ дагуу Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар шинийн 15-ыг дуустал Алтан овоо, Шилийн богд чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байна. 

 

Сар шинийн өдрүүдэд Алтан овоо, Шилийн богд хайрханд мөргөж, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо эрс нэмэгддэг. Иймд Сүхбаатар аймаг, Дарьганга сумын цагдаагийн хэсгээс энэ чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж, Шилийн богд орчимд 24 цагийн хяналтыг пост ажиллуулж байна.