Ерөнхийлөгч тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын удирдлагуудад үүрэг өгчээ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өгчээ.

Энэ үеэр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2018 онд хамтран хэрэгжүүлсэн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний тайлан мэдээг сонсож, 2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг шинэчлэн баталсан асуудлаар ярилцсан байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга шинэчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан асуудал нэг бүрийг анхнаас нь үр дүнтэй хэрэгжүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдааг хангахад онцгой анхаарал хандуулж, нягт хамтран ажиллахыг чиглэл болголоо.