Хотын дарга анхнаасаа зөвшөөрөл олгохгүйгээ мэдэгджээ

Засгийн газрын тохируулагч агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ICT экспог "Digital nation" уриан дор есдүгээр сарын 17-19-нд зохион байгуулж буй.

Үндэсний соёл амралтын хүрээлэнд болж буй тус арга хэмжээний нээлт өчигдөр болж цар тахлын үеийн дэглэмийг зөрчсөн нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлэх шалтгаан болж байна. Хачирхалтай нь, тус арга хэмжээг Нийслэлийн Онцгой комиссоос анхнаасаа зөвшөөрөөгүй аж. 

НОК-оос энэ сарын 1-ний өдөр Харилцаа холбоо мэдээллийн технологийн газарт хүргүүлсэн албан бичигт "Цахим үндэстэн-Digital Nation 21" арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүйг мэдэгджээ. 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа, мөн сургууль, цэцэрлэгийн сургалтыг эхлүүлсэнтэй холбоотойгоор халдварын тархалт нэмэгдэх өндөр эрсдэлтэй хэмээн үзэж төрийн болон ААН, иргэний аливаа арга хэмжээ зохион байгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаагаа НОК-оос албан бичгээр мэдэгдсэн байна.