Ц.Түмэнцогтыг чөлөөлж, Н.Цэрэнбатыг "Эрдэнэс Оюу Толгой"-н захирлаар томиллоо

"Эрдэнэс Оюу Толгой" компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Түмэнцогтыг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Н.Цэрэнбатыг томилжээ. Т.Түмэнцогт нь 2018 оны зургаадугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон нэгэн. 2016 оны есдүгээр сараас “Эрдэнэс Монгол” -ын ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2019 оны хоёрдугаар сараас “Эрдэнэс Оюу Толгой" компанийн гүйцэтгэх захирлын албан очсон юм. Тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Мөнхбаатар Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсонтой холбоотойгоор ийнхүү Ц.Түмэнцогтыг томилсон нь энэ. 

Ийнхүү Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноос хойшхи хийж эхэлсэн халаа, сэлгээ "Эрдэнэс Оюу Толгой" компаниар үргэлжилж байна. Шинээр томилсон Н.Цэрэнбат нь 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, Эрсдэлийн удирдлагын газрын дарга, 2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан туршлагатай. 2017 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан юм.